Thursday, July 30, 2020

APSC JCS 2020

Нийгэмлэгийн эрхэм гишүүдээ

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг нь  Японы "Circulation" нийгэмлэгтэй хамтран 2020 оны 07 сарын 27-оос 2020 оны 08 сарын 01-ний өдрүүдэд APSC JCS 2020 Webinar зохион байгуулж байна. Та бүхэн хаана ч байсан онлайнаар үнэ төлбөргүй тус сургалтанд хамрагдах боломжтой тул энэхүү боломжийг бүү алдаарай.

Тус вебинар чуулганд Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгээс гаргасан COVID 19-той холбоотой шинэчлэгдсэн мэдээллүүд болон APSC Leadership цуврал сургалтууд зэрэг олон олон шинэ сонирхолтой сургалтууд болох тул нийгэмлэгийн гишүүд идэвхтэй оролцоорой.



Tuesday, May 12, 2020

CODHy AP ONLINE CONGRESS

Энэ жил COVID-19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас Чихрийн шижин, Таргалалт ба Даралт ихсэх асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэх тухай Ази, Номхон далайн конгрессоос (CODHy AP) анх удаа CODHy AP онлайн конгресс зохион байгуулах гэж байна.

2020 оны 06 сарын 06-нд 08-21 цагт (Хятадын цагаар)
CODHy AP Онлайн Конгрессын анхны эрдэм шинжилгээний хөтөлбөр нь Чихрийн шижин, Таргалалт, Даралт ихсэх зэрэг чиглэлээр Хятад, олон улсын эмч нарт тулгарч буй хамгийн эрчимтэй, маргаантай сэдвүүдийн талаар хэлэлцэх болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудсаар дамжуулан авна уу.

Wednesday, May 6, 2020

The 28th Annual Scientific Congress of the Hong Kong College of Cardiology

Хонконгийн Зүрхний коллежийн 28 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2020 оны 07 сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил дэлхий нийтээрээ COVID 19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед тус хурлыг холимог хэлбэрийн шинэ арга барилаар зүрх судасны салбарт өндөр чанар бүхий цогц хөтөлбөртэйгөөр зохион байгуулна. 

Эрдэм шинжилгээний хуралд илтгэгчид болон бусад төлөөлөгчдийн биеэр оролцохын зэрэгцээ хуралд оролцогчдийн оролцоог нэмэгдүүлэх, уян хатан байдлыг хангах үүднээс онлайн оролцоог хангахаар ажиллаж байна. 

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүдийг тус хуралд бүртгүүлэн онлайнаар оролцохыг урьж байна.  

Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны 06 сарын 26 (Баасан гариг)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудсаар дамжуулан авна уу. 
www.hkccasc.com


Tuesday, September 24, 2019

Invitation to the first Asia Pacific Cardiac Biomarker Webinar

Dear Colleagues of APSC,

Asia Pacific Society of Cardiology (APSC), in collaboration with Roche Diagnostics Asia Pacific, cordially invites you to the first Asia Pacific Cardiac Biomarker Webinar on Friday, 4 October 2019 at 15.00–16.00 (GMT+8): The novel biomarker-based risk score in Atrial Fibrillation: GDF-15 and ABC risk score.

The webinar is accredited by the European Board for Accreditation in Cardiology (EBAC) for 1 hour of external CME credit.

Date:Friday, 4 October 2019
Time:15.00–16.00  (GMT+8, SGT)


Agenda




Please register and attend the webinar at:


http://bit.ly/2YKnv7r


Tuesday, August 20, 2019

Зүрх судасны эхо оношилгооны симпозиум

2019 оны 08 сарын 22-23-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын танхимд Европын орнуудын зүрх судасны нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан, Лейден Их Сургуулийн Анагаахын Төвийн ЭХО лабаратори болон Инвазив бус Дүрслэлийн Захирал, Профессор Jeroen Joost Bax үндсэн илтгэгчээр оролцон “Зүрх Судасны ЭХО оношилгооны симпозиум” зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Сургалт, симпозиум 2019 оын 08 сарын 22-ны өдөр 13:00 цагт, 08 сарын 23-нд 09:00 цагаас УГТЭ-ийн хурлын танхимд эхэлнэ.



БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг



Голомт банк 1801141629


Сургалтын төлбөр 250.000 төгрөг 

Төлбөр төлсөн баримт дээр өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг бөглөсөн байх шаардлагатай.


Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүдийн төлбөрийг нийгэмлэгээс хариуцна.

Monday, July 29, 2019

APSC/JCS 2020 хуралд абстракт, эмнэлзүйн тохиолдол хүлээн авна

2019 оны 05 сарын 22-26-ны өдрүүдэд Филлипин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан Ази Номхон Далайн Зүрхний Хурлын нэгдсэн чуулганаар 2020 оны хурлын Япон улсын Киото хотод "Японы цусны эргэлтийн нийгэмлэг"-тэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлээд байна. 







Tuesday, May 14, 2019

ESC-Asia with APSC and AFC

Та бүхэнд Европын Зүрхний Нийгэмлэг Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг болон ASEAN Орнуудын Зүрхний Холбоотой хамтарсан "ESC with APSC and AFC" анхдугаар хурлын зарыг хүргэж байна. Хурал 2019 оны 11 сарын 08-10-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдана. 

Тус хурал нь Европын Зүрхний Нийгэмлэг болон Ази номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгүүд нэгэн дор цугларах томоохон арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс тэр дундаа Азийн орнуудын зүрх судасны салбарын мэргэжилтнүүдээс суралцах, орчин үеийн зүрх судасны салбарын чиг хандлагатай танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдэд өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулах, санал шүүмжийг сонсох өргөн боломжийг агуулж байна. 

Та бүхэн тус хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доор дурьдсан хурлын албан ёсны веб сайтаас авах боломжтой. 


Хэрэв та зүрх судасны салбарт ажиллаж буй 40-өөс доош насны залуу мэргэжилтэн бол өөрийн сонирхолтой эмнэлзүйн тохиолдлыг тус хуралд хэлэлцүүлж ижил мэргэжилтнүүдтэй өрсөлдөх боломжтой юм. Эмнэлзүйн тохиолдлыг 2019 оны 06 сарын 14-өөс өмнө доорхи онлайн холбоосоор нэвтэрч илгээх боломжтой.


Та бүхэнд тус хуралд өөрийн эх орныг төлөөлөн оролцож Ази Номхон далайн бүс нутгийн зүрх судасны салбарт өөрийн орны оролцоог нэмэгдүүлэхийг урьж байна. 

Follow by Email