Friday, January 12, 2018

ESC Congress 2018 - Зүрхний эмч нарын нийгэмлэгийн гишүүд оролцох боломжтой боллоо

Хүндэт Д.Мөнгөнчимэг FESC танаа,

2018 оны 8 сарын 25-наас 29-ны өдөр Германы Мюньхен хотод болох Европын Зүрхний Нийгэмлэгийн (European Society of Cardiology - ESC)  конгресс 2018-д Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүд оролцох оролцоонд нэмэлт боломжуудыг олгох боломжтой талаар мэдэгдэхээр энэхүү захиаг илгээж байна.

Европын Зүрхний нийгэмлэг нь өөрийн итгэмжилсэн Зүрх судасны үндэсний нийгэмлэгүүдтэй харилцах харилцааг идэвхитэйгээр дэмжин ажилладаг ба хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх шинэ арга замуудыг байнга эрэлхийлж байдаг. Дор дурьдагдаж буй боломжууд нь энэхүү харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ба танай нийгэмлэг идэвхтэй оролцоно гэдэгт гүнээ найдаж байна.

Европын Зүрхний нийгэмлэгийн конгрессын үнэгүй бүртгэл
Европын Зүрхний нийгэмлэг нь танай орны 25 залуу эмч, судлаач нарт нийгэмлэгийн конгрессийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх боломжийг олгож байна. Энэ нь дэлхий дахины залуу эмч, судлаач нарконгресийн үед мэдээлэгддэг шинжлэх ухааны олон мэдээллээс суралцах мөн олон орны мэргэжилтэнүүдтэй танилцах, хамтран ажиллах, дэлхийд тэргүүлж буй мэргэжилтэнүүдээс ирээдүйн урам зориг олж авахад нь туслах туйлын зорилготой билээ.

Follow by Email