Friday, January 12, 2018

ESC Congress 2018 - Зүрхний эмч нарын нийгэмлэгийн гишүүд оролцох боломжтой боллоо

Хүндэт Д.Мөнгөнчимэг FESC танаа,

2018 оны 8 сарын 25-наас 29-ны өдөр Германы Мюньхен хотод болох Европын Зүрхний Нийгэмлэгийн (European Society of Cardiology - ESC)  конгресс 2018-д Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүд оролцох оролцоонд нэмэлт боломжуудыг олгох боломжтой талаар мэдэгдэхээр энэхүү захиаг илгээж байна.

Европын Зүрхний нийгэмлэг нь өөрийн итгэмжилсэн Зүрх судасны үндэсний нийгэмлэгүүдтэй харилцах харилцааг идэвхитэйгээр дэмжин ажилладаг ба хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх шинэ арга замуудыг байнга эрэлхийлж байдаг. Дор дурьдагдаж буй боломжууд нь энэхүү харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ба танай нийгэмлэг идэвхтэй оролцоно гэдэгт гүнээ найдаж байна.

Европын Зүрхний нийгэмлэгийн конгрессын үнэгүй бүртгэл
Европын Зүрхний нийгэмлэг нь танай орны 25 залуу эмч, судлаач нарт нийгэмлэгийн конгрессийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх боломжийг олгож байна. Энэ нь дэлхий дахины залуу эмч, судлаач нарконгресийн үед мэдээлэгддэг шинжлэх ухааны олон мэдээллээс суралцах мөн олон орны мэргэжилтэнүүдтэй танилцах, хамтран ажиллах, дэлхийд тэргүүлж буй мэргэжилтэнүүдээс ирээдүйн урам зориг олж авахад нь туслах туйлын зорилготой билээ.

Та бүхэн өөрийн нийгэмлэгийн гишүүдээс Европын Зүрхний нийгэмлэгийн конгрессд оролцуулах 25 гишүүдийн нэрсийн жагсаалтыг бэлтгэн бидэнд илгээнэ үү.

Конгресст оролцуулах гишүүн нь 35 ба түүнээс доош настай байх ёстой ба Европыг Зүрхний нийгэмлэгийн конгрессд анх удаа оролцох гэж байгаа бол давуу тал болгоно.
Нэрсийн жагсаалтыг 2018 оны 2 сарын 22-ны дотор ирүүлэх шаардлагатай.

Конгрессийн бүртгэлийн зардлаас хөнгөлсөн хэдий ч аяллын зардал, байрны зардлууд нь зарим оролцогчид санхүүгийн дарамтыг үүсгэж улмаар конгресст оролцохгүй байх нөхцөлийг бүрдүүлж болохыг ойлгож байна. Иймд Европын Зүрхний нийгэмлэг нь конгрессд танай гишүүдийн оролцох оролцоог үргэлжлүүлэн дэмжих боломжийг дараах байдлаар нэмж олгож байна.

Европын Зүрхний нийгэмлэгийн конгрессийн Сургалтын тэтгэлэг
Тус тэтгэлгийг сүүлийн жилүүдэд тогтмол олгож эхэлсэн ба танай нийгэмлэгийн гишүүдэд мөн нээлттэй юм. Тэтгэлгийн хүрээнд аяллын зардал 850 Евро, Конгрессийн үнэгүй бүртгэл, 2018 оны Европыг Зүрхний нийгэмлэгийн мэргэжлийн гишүүнчлэл үнэгүй (хэрэв Европын Зүрхний нийгэмлэгийн мэргэжлийн гишүүнчлэл нэгэнт авсан бол 2019 оны гишүүнчлэлийг олгох) зэрэг боломжууд багтдаг. Хүсэлт гаргагч нь манай цахим хуудасны ESC Congress Educational Grant хэсгээр нэвтэрч хүсэлт гаргах боломжтой.

Тэтгэлгийн шалгаруулалтад дараах зүйлсийг давуу тал болгон үзнэ. Үүнд: илтгэлийн хураангүй илгээсэн хүсэлт гаргагч нь илгээгээгүй оролцогчоос давуу талтай гэх мэт юм. Өргөдлийг цахим хэлбэрээр 2018 оны 2 сарын 22-ны дотор илгээсэн байх ёстой ба 2018 оны 3-р сард зөвшөөрөгдсөн оролцогчтой холбогдох болно. Энэхүү боломжийг нийгэмлэгийн бүх гишүүддээ мэдээлэн идэвхитэй ажиллахыг танай нийгэмлэгт уриалж байна.

ESC Сургалтын тэтгэлэгт хамрагдах үндсэн шаардлагууд нь:
  • Хүсэлт гаргагч нь 35 ба түүнээс доош настай эсвэл суралцаж байгаа.
  • Хүсэлт гаргагч нь ESC-ийн бусад тэтгэлэгт давхар хамрагдсан байх боломжгүй /ESC Конгрессийн Сургалтын тэтгэлэг 2016/2017 – Суурь шинжлэх ухааны аяллын тэтгэлэг гэх мэт.../
  • Сонгогдсон оролцогч нь конгрессд оролцсон гэдгээ батлан ирсэн ба буцсан бүртгэлийг хийлгэсэн байх ёстой.  Тэтгэлэгийн шилжүүлгийг конгрессийн дараа конгрессд бүрэн оролцсон болохыг магадласны дараа хийнэ.
Эдгээр боломжууд нь танай нийгэмлэгийн гишүүд, ялангуяа залуу гишүүдэд 2018 оны Мюнхен хотын ESC Конгресс дээр дэлхий дахины туршлагаас суралцах боломжийг нээнэ гэж найдаж байна.

Энэ боломжийг ашиглан ESC  Конгресс 2018-д оролцох илтгэлийн хураангуйг авсаар байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Энэхүү боломжийн талаарх мэдээллийг нийгэмлэгийнхээ бүх гишүүдэд хүргэнээр Зүрх судасны дэлхийн мэргэжилтэнүүд нэг дор цуглах Конгрессд танай нийгэмлэгийн гишүүд хамтран оролцох, мэдлэгээ хуваалцах боломж нээгдэх юм.


Дээрх саналуудаас тодруулах зүйлс болон оролцогчдын жагсаалтыг 2018 оны 2 сарын 22-ны дотор бидэнд ирүүлнэ үү.

Хүндэтгэсэн
Jeroen Bax
ESC President 2016 - 2018

Stephan Achenbach
ESC Congress Programme Committee Chairman 2016 – 2018


Dear Doctor Mungunchimeg, FESC


We are writing to inform you of some additional opportunities for members of your National Cardiac Society in relation to the ESC Congress to be held in Munich, from Saturday 25 to Wednesday 29 August 2018. The ESC values the privileged relationship it has with its Affiliated Cardiac Societies and is continuously searching for new ways to strengthen our collaboration. The following opportunities are some of the ways that this relationship can be developed and we do hope your Society makes the most of them.

Free ESC Congress Registrations
Every year, the European Society of Cardiology offers 25 free registrations to ESC Congress to young delegates of your country, in order to allow young clinicians and scientists to benefit from a strong Scientific & Educational programme, as well as to network with colleagues & peers and be inspired by global key opinion leaders.

Please compile a list of up to 25 candidates for free congress registration from your National Cardiac Society.
Applicants should be no more than 35 years of age and preferably be first-time attendees of ESC Congress.

Please submit the names before 22 February 2018 to internationalaffairs@escardio.org

We understand that in addition to the cost of a congress registration, the expenses incurred for travel and accommodation are significant expenses that may prevent some potential delegates from attending, even if they are offered a free registration. As a result, the ESC offers opportunities to further support the attendance of National Cardiac Society members to ESC Congress:

ESC Congress Educational Grants
This offer is continued from recent years and is open to your members. They would receive a €850 travel grant, plus free registration to ESC Congress and a free ESC Professional Membership for 2018 (or 2019, if already an ESC Professional Member). Applicants can apply through the following webpage: ESC Congress Educational Grants.
Grants will be awarded according to merit - for example, abstract presenters will be given credit over individuals who do not contribute with an abstract. Applications must be received ONLINE before 22 February 2018 and acceptance will be communicated in March 2018. We kindly request that you promote this opportunity to all of your members.

Basic requirements to be eligible for an ESC Educational Grant include:
  • Selected applicants must be 35 year old or under, or still in training
  • Selected applicants cannot have benefited from another ESC Grant (ESC Congress Educational Grant 2016 / 2017 – Basic science travel grant, etc…)
  • Selected applicants must comply with the sign in/sign out requirement at the congress as proof of attendance. Payment of the grants will be processed after the congress, provided the attendance criteria are met.

We hope that these initiatives will allow more members of your National Cardiac Society, particularly the young, to benefit from a unique experience of networking and learning at ESC Congress 2018 in Munich.


We take this opportunity to remind you that ESC Congress 2018 abstract submission is open – be sure to share this information with your members so their science can be part of the congress where the world of cardiology comes together. www.escardio.org/ESC2018

Please let us know if you have any questions on this initiative and we look forward to receiving your list of selected applicants by 22 February 2018.

With our best regards,

Jeroen Bax
ESC President 2016 - 2018

Stephan Achenbach
ESC Congress Programme Committee Chairman 2016 - 2018

"Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүд та бүхэнд Европын Зүрхний Нийгэмлэгээс гишүүн нийгэмлэгийн хувьд бидэнд олгож буй энэхүү таатай боломжийг хүргэж буйг хүлээн авна уу. ESC Congress нь дэлхийн зүрх судасны эмч нар нэгэн дээвэр дор цугларах зүрхний судасны чиглэлээр хамгийн томоохон хурал бөгөөд 2018 оны 8 сарын 25-29-нд ХБНГУ-ын Мюнхень хотноо зохион байгуулагдах гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 
Х.Мөнгөн-Өлзий
99036295

Ц.Цолмон
99182407

нартай холбогдож авах боломжтой. 

0 comments:

Post a Comment

Follow by Email