Tuesday, May 14, 2019

ESC-Asia with APSC and AFC

Та бүхэнд Европын Зүрхний Нийгэмлэг Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг болон ASEAN Орнуудын Зүрхний Холбоотой хамтарсан "ESC with APSC and AFC" анхдугаар хурлын зарыг хүргэж байна. Хурал 2019 оны 11 сарын 08-10-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдана. 

Тус хурал нь Европын Зүрхний Нийгэмлэг болон Ази номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгүүд нэгэн дор цугларах томоохон арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс тэр дундаа Азийн орнуудын зүрх судасны салбарын мэргэжилтнүүдээс суралцах, орчин үеийн зүрх судасны салбарын чиг хандлагатай танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдэд өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулах, санал шүүмжийг сонсох өргөн боломжийг агуулж байна. 

Та бүхэн тус хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доор дурьдсан хурлын албан ёсны веб сайтаас авах боломжтой. 


Хэрэв та зүрх судасны салбарт ажиллаж буй 40-өөс доош насны залуу мэргэжилтэн бол өөрийн сонирхолтой эмнэлзүйн тохиолдлыг тус хуралд хэлэлцүүлж ижил мэргэжилтнүүдтэй өрсөлдөх боломжтой юм. Эмнэлзүйн тохиолдлыг 2019 оны 06 сарын 14-өөс өмнө доорхи онлайн холбоосоор нэвтэрч илгээх боломжтой.


Та бүхэнд тус хуралд өөрийн эх орныг төлөөлөн оролцож Ази Номхон далайн бүс нутгийн зүрх судасны салбарт өөрийн орны оролцоог нэмэгдүүлэхийг урьж байна. 

Tuesday, April 30, 2019

"Зүрхний дүрслэл оношилгоо, судсан дотуурх мэс засал эмчилээ" үндэсний анхдугаар конференци

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг, Зүрх судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг хамтран "Зүрхний дүрслэл оношилгоо, судсан дотуурх мэс засал эмчилээ" үндэсний анхдугаар конференци зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. 

Тус үндэсний конференцид Франц, Солонгос, Канад, Турк, Португал, Нидерланд улсын зүрхний эмч нар зүрхний дүрслэл оношилгоо, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр лекц, илтгэл танилцуулахын зэрэгцээ анх удаа УГТЭ-ийн ангиографийн өрөөнөөс эмнэлзүйн тохиолдлын шууд дамжуулалт хийгдэх тул та бүхнийг тус хуралд идэвхитэй оролцохыг урьж байна. 



Monday, April 1, 2019

12 дахь удаагийн Ази Номхон далайн орнуудын зүрхний хэм судлалын хуралд илтгэлийн хураангуй хүлээн авна

Эрхэм хүндэт эмч, судлаач та бүхнийг 2019 оны 10 сарын 24-27-д Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах 12 дахь удаагийн Ази-Номхон далайн орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд өөрсдийн эрдэм судлалын бүтээлээр оролцохыг урьж байна. 

Илтгэлийн хураануйг 2019 оны 4 сарын 1-ээс 6 сарын 30 хооронд хүлээн авах бөгөөд хариуг 7 сарын 31-нд мэдэгдэхээр заажээ. 

Та бүхэнд амжилт хүсье.


Wednesday, February 13, 2019

Зүрх судасны төвийн өвлийн семинар

Эрхэм хүндэт эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд та бүхнийг  жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Зүрх судасны төв”-ийн өвлийн семинарт өргөнөөр оролцохыг урьж байна. 



ХӨТӨЛБӨР
- “Зүрх судасны цочмог эмгэгийн оношлогоо, яаралтай авах   арга хэмжээ” сэдэвт лекц, семинар
- Эмнэлзүйн тохиолдолд суурилсан зүрхний хэт авиан шинжилгээний сургалт
- Эмнэлзүйн тохиолдолд суурилсан зүрхний цахилгаан бичлэгийн сургалт


БҮРТГЭЛ
“Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүд та бүхэн 03 сарын 01-ээс өмнө 2019 оны гишүүнчлэлийн татвараа төлснөөр хуралд үнэ төлбөргүй оролцох боломжтой. Гишүүнчээр элсэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нийгэмлэгийн www.cardiosociety.mn веб хуудасны Membership хэсгээс авна уу.

ЗОРЧИХ
ШУГТЭ-ээс хурал зохион байгуулагдах “Энхийн төлөө цогцолбор төв” рүү хүргэх, буцаж ирэх унааны зардлыг “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс хариуцна.


БУСАД ЗАРДАЛ
Хурлын зохион байгуулалтай холбоотой бусад зардал (цайны завсарлага, өдөр, оройн хоол г.м)-ыг оролцогч өөрөө хариуцна.

Tuesday, January 29, 2019

5th Cardio Update Europe

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ээс нийт зүрх судасны эмч, мэргэжилтнүүд та бүхэнд Унгар улсын нийслэл Будапешт хотноо 2019 оны 06 сарын 28-29-ны хооронд зохион байгуулагдах "5th Cardio Update Europe" хурлын зарыг хүргүүлж байна. 

Тус хурлын үеэр зүрх судасны салбарт тулгамдаж буй сэдвүүдийн хүрээнд Европын зүрх судасны нарийн мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг, шинэ мэдээлэл, удирдамжийн талаар хэлэлцүүлэг, танилцуулга хийгддэг билээ. 

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг" нь өөрийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд тус хуралд оролцохыг хүссэн өөрийн орны эмч, мэргэжилтнүүдэд бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт үзүүлэх боломжтойг дуулгахад таатай байна. Хуралд оролцохыг хүсч буй эмч, мэргэжилтнүүд contact@cardiosociety.mn имэйл хаягаар бидэндтэй холбогдож өөрийн товч намтар (CV)-ын хамт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://cardio-update-europe.eu/ хаягаар авах боломжтой. 

Та бүхэнд амжилт хүсье



Sunday, January 13, 2019

9th Annual Case Based Approach to Controversies in Cardiovascular Diseases March 1-2, 2019 Dubai Healthcare City,Dubai, UAE


2nd ECS Heart Failure Working Group Conference - January 24-26, 2019 - Dubai

Follow by Email