Tuesday, May 14, 2019

ESC-Asia with APSC and AFC

Та бүхэнд Европын Зүрхний Нийгэмлэг Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг болон ASEAN Орнуудын Зүрхний Холбоотой хамтарсан "ESC with APSC and AFC" анхдугаар хурлын зарыг хүргэж байна. Хурал 2019 оны 11 сарын 08-10-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдана. 

Тус хурал нь Европын Зүрхний Нийгэмлэг болон Ази номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгүүд нэгэн дор цугларах томоохон арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс тэр дундаа Азийн орнуудын зүрх судасны салбарын мэргэжилтнүүдээс суралцах, орчин үеийн зүрх судасны салбарын чиг хандлагатай танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдэд өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулах, санал шүүмжийг сонсох өргөн боломжийг агуулж байна. 

Та бүхэн тус хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доор дурьдсан хурлын албан ёсны веб сайтаас авах боломжтой. 


Хэрэв та зүрх судасны салбарт ажиллаж буй 40-өөс доош насны залуу мэргэжилтэн бол өөрийн сонирхолтой эмнэлзүйн тохиолдлыг тус хуралд хэлэлцүүлж ижил мэргэжилтнүүдтэй өрсөлдөх боломжтой юм. Эмнэлзүйн тохиолдлыг 2019 оны 06 сарын 14-өөс өмнө доорхи онлайн холбоосоор нэвтэрч илгээх боломжтой.


Та бүхэнд тус хуралд өөрийн эх орныг төлөөлөн оролцож Ази Номхон далайн бүс нутгийн зүрх судасны салбарт өөрийн орны оролцоог нэмэгдүүлэхийг урьж байна. 

Follow by Email