Тус хуралд зүрх судасны чиглэлээр ажиллаж буй судлаач, эмч, эмнэлэгийн мэргэжилтэн та бүхэн өөрийн эрдэм судлалын бүтээлийн хураангуй (абстракт)-г илгээх боломжтой юм. Хуралд ирүүлсэн бүтээлийн хураангуйг хурлын эрдэм шинжилгээ хариуцсан нарийн мэргэжилтний баг дүгнэх ба хуралд хэлэлцүүлэгдэхээр шалгарсан бүтээлд 500 ам.долларын грант олгоно. Та бүхэн тус хуралд өөрийн эрдэм судлалын бүтээлийг илгээхийг хүсвэл дараах холбоосоор хандана уу.
Илтгэлийн хураангуй илгээх: http://www.congre.co.jp/ apsc2020/abstracts.html
Илтгэлийн хураангуй хүлээн авах сүүлийн хугацаа 2019 оны 09 сарын 20-ны 06:00 цаг хүртэл.
Түүнчлэн хурлын хүрээнд зүрхний ишеми, хэм алдагдал, дүрслэл оношилгоо, зүрхний дутагдал, даралт ихсэлт, төрөлхийн гажиг, хавхлагын эмгэг болон бусад сэдвийн хүрээнд шилдэг эмнэлзүйн тохиолдол шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна. Та бүхэн өөрийн эмнэлзүйн практикт тохиолдсон ховор, амжилттай эмчилсэн тохиолдол, мэдлэг олгохуйц эмнэлзүйн тохиолдлыг хуралд ирүүлж оролцох боломжтой. Шалгарсан эмнэлзүйн тохиолдолд 500 ам.долларын грант олгоно. Хуралд эмнэлзүйн тохиолдол илгээхийг хүсвэл дараах холбоосоор хандана уу.
Эмнэлзүйн тохиолдол илгээх: http://www.congre.co.jp/ apsc2020/abstracts.html
Эмнэлзүйн тохиолдлын хураангуйг хүлээн авах сүүлийн хугацаа 2019 оны 09 сарын 20-ны 06:00 цаг хүртэл.
Та бүхэнд "Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн зүгээс тус хуралд хамрагдаж бүс нутгийн хэмжээнд өөрийн орныг таниулах үйлст идэвхитэй оролцохыг уриалж байна.
0 comments:
Post a Comment