Wednesday, September 16, 2020

Cardio Update Europe 2020 виртуаль хуралд оролцохыг урьж байна.

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг" нь өөрийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнууд болон Европын орнуудын ижил үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд тус бүс нутаг, орнуудад зохион байгуулагдаж буй зүрх судасны чиглэлээрх эрдэм шинжилгээний хурал, сургалтад өөрийн орны зүрх судасны эмч мэргэжилтнүүдийг хамруулахыг зорьж ажилладаг. 

Энэ удаад 2020 оны 10 сарын 02-03-ний өдрүүдэд виртуаль буюу онлайн хэлбэрээр зохион байгуулагдаг Cardio Update Europe 2020 хуралд тус нийгэмлэгийн гишүүд болон зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тус хурлын хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний салбарт гарсан ахиц дэвшлүүдийг хэлэлцэхээс гадна, дэлхийн хэмжээний эксперт, мэргэжилтнүүдээс суралцах, санал зөвлөгөө авах боломжтой юм. 

Та бүхэн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хурлын албан ёсны веб сайтаас авах боломжтой. Та бүхнийг КОВИД19 цар тахлын улмаас олон улсын хуралд биеэр оролцох боломжгүй байгаа энэ цаг үед онлайнаар зохион байгуулагдаж буй тус хуралд өргөнөөр оролцож шинэ мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг уриалж байна. 

https://cardio-update-europe.eu/

Thursday, August 27, 2020

Зүрх судасны үндэсний конференц 2020

Монгол улсад зүрх судлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй Эрхэм хүндэт эмч, мэргэжилтэнүүд танаа!

Та бүхнийг 18 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2020”-ийг КОВИД19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон тул та бүхнийг идэвх, санаачлагатай өргөнөөр оролцохыг урьж байна.


Конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх болно. 

Конференц 2020 оны 10 сарын 23-27-ны хооронд 5 өдрийн туршид төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдийн лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд, 2020 онд шинээр танилцуулагдаж буй удирдамж, заавруудыг танилцуулахаар шамдан ажиллаж байна. Үүнд та бүхний оролцоо дэмжлэг туйлийн чухал тул өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг уриалж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Веб хуудас: https://conference.cardiosociety.mn/

Monday, August 17, 2020

Европын Зүрхний Нийгэмлэгийн 2020 оны чуулга уулзалт - ESC Congress 2020 - The Digital Experience

Европын Зүрхний Нийгэмлэгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чуулга уулзалт буюу ESC Congress энэ жил КОВИД-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. 

ESC Congress нь зүрх судасны чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том чуулга уулзалт бөгөөд жил бүр 100 гаруй орноос 30000 гаруй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд оролцож 5 өдрийн турш зүрх судасны салбарт гарсан шинэ эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцэх, технологийн дэвшлүүдийг танилцуулах, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцдэг билээ. Түүнчлэн ESC Congress-ийн үеэр Европын Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамжуудыг танилцуулдаг уламжлалтай. Энэ жил та бүхэн www.escardio.org албан ёсны онлайн платформоор дамжуулан нийт 36 шууд дамжуулалт, 337 сэдвийн хүрээнд хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ба 3917 илтгэл, судалгааны бүтээлүүдтэй үнэ төлбөргүйгээр танилцах, ажлын байран дээрээсээ эсвэл гэрээсээ шууд холбогдон оролцох боломжтой юм. 


Хурлыг онлайнаар зохион байгуулахтай холбоотойгоор хурлын бүртгэлийг үнэ төлбөргүй болгосон нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлд гарч буй хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдтэй танилцах, шинэ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгож байгаа юм.

Thursday, July 30, 2020

APSC JCS 2020

Нийгэмлэгийн эрхэм гишүүдээ

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг нь  Японы "Circulation" нийгэмлэгтэй хамтран 2020 оны 07 сарын 27-оос 2020 оны 08 сарын 01-ний өдрүүдэд APSC JCS 2020 Webinar зохион байгуулж байна. Та бүхэн хаана ч байсан онлайнаар үнэ төлбөргүй тус сургалтанд хамрагдах боломжтой тул энэхүү боломжийг бүү алдаарай.

Тус вебинар чуулганд Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгээс гаргасан COVID 19-той холбоотой шинэчлэгдсэн мэдээллүүд болон APSC Leadership цуврал сургалтууд зэрэг олон олон шинэ сонирхолтой сургалтууд болох тул нийгэмлэгийн гишүүд идэвхтэй оролцоорой.



Tuesday, May 12, 2020

CODHy AP ONLINE CONGRESS

Энэ жил COVID-19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас Чихрийн шижин, Таргалалт ба Даралт ихсэх асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэх тухай Ази, Номхон далайн конгрессоос (CODHy AP) анх удаа CODHy AP онлайн конгресс зохион байгуулах гэж байна.

2020 оны 06 сарын 06-нд 08-21 цагт (Хятадын цагаар)
CODHy AP Онлайн Конгрессын анхны эрдэм шинжилгээний хөтөлбөр нь Чихрийн шижин, Таргалалт, Даралт ихсэх зэрэг чиглэлээр Хятад, олон улсын эмч нарт тулгарч буй хамгийн эрчимтэй, маргаантай сэдвүүдийн талаар хэлэлцэх болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудсаар дамжуулан авна уу.

Wednesday, May 6, 2020

The 28th Annual Scientific Congress of the Hong Kong College of Cardiology

Хонконгийн Зүрхний коллежийн 28 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2020 оны 07 сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил дэлхий нийтээрээ COVID 19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед тус хурлыг холимог хэлбэрийн шинэ арга барилаар зүрх судасны салбарт өндөр чанар бүхий цогц хөтөлбөртэйгөөр зохион байгуулна. 

Эрдэм шинжилгээний хуралд илтгэгчид болон бусад төлөөлөгчдийн биеэр оролцохын зэрэгцээ хуралд оролцогчдийн оролцоог нэмэгдүүлэх, уян хатан байдлыг хангах үүднээс онлайн оролцоог хангахаар ажиллаж байна. 

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүдийг тус хуралд бүртгүүлэн онлайнаар оролцохыг урьж байна.  

Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны 06 сарын 26 (Баасан гариг)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудсаар дамжуулан авна уу. 
www.hkccasc.com


Follow by Email