Thursday, August 27, 2020

Зүрх судасны үндэсний конференц 2020

Монгол улсад зүрх судлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй Эрхэм хүндэт эмч, мэргэжилтэнүүд танаа!

Та бүхнийг 18 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2020”-ийг КОВИД19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон тул та бүхнийг идэвх, санаачлагатай өргөнөөр оролцохыг урьж байна.


Конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх болно. 

Конференц 2020 оны 10 сарын 23-27-ны хооронд 5 өдрийн туршид төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдийн лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд, 2020 онд шинээр танилцуулагдаж буй удирдамж, заавруудыг танилцуулахаар шамдан ажиллаж байна. Үүнд та бүхний оролцоо дэмжлэг туйлийн чухал тул өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг уриалж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Веб хуудас: https://conference.cardiosociety.mn/

Monday, August 17, 2020

Европын Зүрхний Нийгэмлэгийн 2020 оны чуулга уулзалт - ESC Congress 2020 - The Digital Experience

Европын Зүрхний Нийгэмлэгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чуулга уулзалт буюу ESC Congress энэ жил КОВИД-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. 

ESC Congress нь зүрх судасны чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том чуулга уулзалт бөгөөд жил бүр 100 гаруй орноос 30000 гаруй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд оролцож 5 өдрийн турш зүрх судасны салбарт гарсан шинэ эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцэх, технологийн дэвшлүүдийг танилцуулах, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцдэг билээ. Түүнчлэн ESC Congress-ийн үеэр Европын Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамжуудыг танилцуулдаг уламжлалтай. Энэ жил та бүхэн www.escardio.org албан ёсны онлайн платформоор дамжуулан нийт 36 шууд дамжуулалт, 337 сэдвийн хүрээнд хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ба 3917 илтгэл, судалгааны бүтээлүүдтэй үнэ төлбөргүйгээр танилцах, ажлын байран дээрээсээ эсвэл гэрээсээ шууд холбогдон оролцох боломжтой юм. 


Хурлыг онлайнаар зохион байгуулахтай холбоотойгоор хурлын бүртгэлийг үнэ төлбөргүй болгосон нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлд гарч буй хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдтэй танилцах, шинэ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгож байгаа юм.