Monday, August 17, 2020

Европын Зүрхний Нийгэмлэгийн 2020 оны чуулга уулзалт - ESC Congress 2020 - The Digital Experience

Европын Зүрхний Нийгэмлэгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чуулга уулзалт буюу ESC Congress энэ жил КОВИД-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. 

ESC Congress нь зүрх судасны чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том чуулга уулзалт бөгөөд жил бүр 100 гаруй орноос 30000 гаруй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд оролцож 5 өдрийн турш зүрх судасны салбарт гарсан шинэ эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцэх, технологийн дэвшлүүдийг танилцуулах, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцдэг билээ. Түүнчлэн ESC Congress-ийн үеэр Европын Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамжуудыг танилцуулдаг уламжлалтай. Энэ жил та бүхэн www.escardio.org албан ёсны онлайн платформоор дамжуулан нийт 36 шууд дамжуулалт, 337 сэдвийн хүрээнд хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ба 3917 илтгэл, судалгааны бүтээлүүдтэй үнэ төлбөргүйгээр танилцах, ажлын байран дээрээсээ эсвэл гэрээсээ шууд холбогдон оролцох боломжтой юм. 


Хурлыг онлайнаар зохион байгуулахтай холбоотойгоор хурлын бүртгэлийг үнэ төлбөргүй болгосон нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлд гарч буй хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдтэй танилцах, шинэ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгож байгаа юм.

Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч ESC Congress 2020 хуралд үнэ төлбөргүй бүртгүүлээрэй. 

https://www.escardio.org/Congresses-&-Events/ESC-Congress/Registration?hit=topbanner

Хурлын дэлгэрэнгүй хөтөлбөртэй дараах холбоосоор нэвтэрч танилцах боломжтой ба өөрийн сонирхож буй сэдвээр хайлт хийж зөвхөн өөрийн сонирхсон хуралдаанд оролцохоор хөтөлбөр үүсгэх боломжтой. 

https://programme.escardio.org/ESC2020?hit=home&urlorig=/vgn-ext-templating/&_ga=2.236606977.1677247827.1597648861-1671988238.1576833852

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн зүгээс гишүүд болон зүрх судасны салбарын мэргэжилтнүүддээ онлайнаар зохион байгуулагдах ESC Congress 2020 хуралд бүртгүүлж, идэвхитэй оролцохыг уриалж байна.

0 comments:

Post a Comment

Follow by Email