Saturday, September 26, 2020

Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгийн онлайн хурал - Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил

Эрхэм хүндэт та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн онлайн хурлаар "Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил" сэдвээр явагдах бөгөөд "Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Д.Мөнгөнчимэг хурлыг удирдан явуулах бүрэлдэхүүнд багтаж байна. 

Манай оронд зүрх судасны өвчлөлийн дунд даралт ихсэлт тэргүүлэх байрыг эзэлж буй нь тулгамдсан асуудал хэвээр байсаар буй бөгөөд өнөө үед даралт ихсэлтийн эмчилгээнд тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, шинэ дэвшилүүдийн талаар хэлэлцэх онлайн хуралд тус нийгэмлэгийн гишүүд, нийт эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. 

Онлайн хурал 2020 оны 09 сарын 30-ны өдөр явагдах ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул урьдчилсан бүртгэл хийлгэхгүйгээр шууд оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулга брошураас авна уу. 

Wednesday, September 16, 2020

Cardio Update Europe 2020 виртуаль хуралд оролцохыг урьж байна.

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг" нь өөрийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнууд болон Европын орнуудын ижил үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд тус бүс нутаг, орнуудад зохион байгуулагдаж буй зүрх судасны чиглэлээрх эрдэм шинжилгээний хурал, сургалтад өөрийн орны зүрх судасны эмч мэргэжилтнүүдийг хамруулахыг зорьж ажилладаг. 

Энэ удаад 2020 оны 10 сарын 02-03-ний өдрүүдэд виртуаль буюу онлайн хэлбэрээр зохион байгуулагдаг Cardio Update Europe 2020 хуралд тус нийгэмлэгийн гишүүд болон зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тус хурлын хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний салбарт гарсан ахиц дэвшлүүдийг хэлэлцэхээс гадна, дэлхийн хэмжээний эксперт, мэргэжилтнүүдээс суралцах, санал зөвлөгөө авах боломжтой юм. 

Та бүхэн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хурлын албан ёсны веб сайтаас авах боломжтой. Та бүхнийг КОВИД19 цар тахлын улмаас олон улсын хуралд биеэр оролцох боломжгүй байгаа энэ цаг үед онлайнаар зохион байгуулагдаж буй тус хуралд өргөнөөр оролцож шинэ мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг уриалж байна. 

https://cardio-update-europe.eu/

Follow by Email