Monday, October 5, 2020

First Announcement of the 8th Asian Preventive Cardiology & Cardiac Rehabilitation Conference (APCCRC)


Азийн Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх & Зүрхний судасны өвчний үеийн сэргээн засах эмчилгээний 8-р конференци 2020 оны 11-р сарын 28-29 өдрүүдэд виртиул хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Энэ жил "Ковид-19 цар тахлын үеийн зүрх судасны эмгэгийн менежмент ба зүрхний сэргээн засах эмчилгээ" сэдвээр 2 өдрийн турш хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд солилцох ба бүртгэл үнэ төлбөргүй тул гишүүд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Мөн тус конференцийн абстракт хүлээн авах хугацаа 2020 оны 10-р сарын 18 болж хойшилсон тул эрдэмтэн судлаач нар минь идэвхтэй оролцоорой. 

Бүртгүүлэх

Абстракт илгээх

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу Энд дарна уу

Sunday, October 4, 2020

APCS ба ISCP хамтарсан "Дунд орлогтой орнууд дахь зүрх судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлт" сэдэвт виртуаль хуралд өргөнөөр оролцохыг урьж байна

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн нийт гишүүд, зүрх судасны эмч, мэргэжилтнүүд та бүхнийг 2020 оны 10 сарын 13-ны өдөр Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэг (APCS) болон Зүрх судасны эмийн эмчилгээний олон улсын нийгэмлэг (ISCP)-ийн хамтран зохион байгуулж буй "Дунд орлоготой орнууд дахь зүрх судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлт" сэдэвт виртуаль хуралд өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тус хурлаар Монгол зэрэг дунд орлоготой орнуудад зүрх судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлж буй арга туршлага, дэвшилтэт шинэ арга барил, цаашдын чиг хандлагын талаар нарийн мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 

Хурал онлайнаар уулзалт, хурал зохион байгуулах ZOOM платформ дээр явагдах бөгөөд та бүхэн ЭНД дарж үнэ төлбөргүйгээр урьдчилан бүртгүүлсэн байх ёстойг анхаарна уу. 

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулах хуудаснаас авах боломжтой. 

Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгийн онлайн хурал - Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил 2-р хэсэг

Эрхэм хүндэт та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн онлайн сургалтаар "Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил" сэдэвт сургалтын 2-р хэсгийг хүргэх бөгөөд  артерийн даралтыг хэмжих аргуудыг ашиглан даралт ихсэлтийн эмчилгээг чиглүүлэх, хүнд цаг ууртай бүс нутгийн хувьд даралт ихсэлтийн эмчилгээний менежмент, эмэнд тэсвэртэй даралт ихсэлтийн эмчилгээний асуудал зэрэг манай орны нөхцөлд түгээмэл тулгардаг бэрхшээл ба тэдгээрийн шийдлийн талаар ярилцах болно. 

Манай оронд зүрх судасны өвчлөлийн дунд даралт ихсэлт тэргүүлэх байрыг эзэлж буй нь тулгамдсан асуудал хэвээр байсаар буй бөгөөд өнөө үед даралт ихсэлтийн эмчилгээнд тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, шинэ дэвшилүүдийн талаар хэлэлцэх онлайн хуралд тус нийгэмлэгийн гишүүд, нийт эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. 

Онлайн хурал 2020 оны 10 сарын 07-ны өдөр явагдах ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул урьдчилсан бүртгэл хийлгэхгүйгээр шууд оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулга брошураас авна уу.