Sunday, October 4, 2020

Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгийн онлайн хурал - Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил 2-р хэсэг

Эрхэм хүндэт та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн онлайн сургалтаар "Даралт ихсэлтийн эмчилгээнд шинээр тулгарч буй бэрхшээл ба дэвшил" сэдэвт сургалтын 2-р хэсгийг хүргэх бөгөөд  артерийн даралтыг хэмжих аргуудыг ашиглан даралт ихсэлтийн эмчилгээг чиглүүлэх, хүнд цаг ууртай бүс нутгийн хувьд даралт ихсэлтийн эмчилгээний менежмент, эмэнд тэсвэртэй даралт ихсэлтийн эмчилгээний асуудал зэрэг манай орны нөхцөлд түгээмэл тулгардаг бэрхшээл ба тэдгээрийн шийдлийн талаар ярилцах болно. 

Манай оронд зүрх судасны өвчлөлийн дунд даралт ихсэлт тэргүүлэх байрыг эзэлж буй нь тулгамдсан асуудал хэвээр байсаар буй бөгөөд өнөө үед даралт ихсэлтийн эмчилгээнд тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, шинэ дэвшилүүдийн талаар хэлэлцэх онлайн хуралд тус нийгэмлэгийн гишүүд, нийт эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. 

Онлайн хурал 2020 оны 10 сарын 07-ны өдөр явагдах ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул урьдчилсан бүртгэл хийлгэхгүйгээр шууд оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулга брошураас авна уу. 

Фэйсбүүк хуудас
 
Youtube суваг

0 comments:

Post a Comment

Follow by Email