Wednesday, November 11, 2020

Европын зүрхний нийгэмлэг - Азид

Европын зүрхний нийгэмлэгээс Ази-Номхон далайн зүрхний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах "Европын зүрхний нийгэмлэг - Азид" хурал КОВИД19 цар тахлын улмаас энэ жил онлайн хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. 

Тус хурал нь Европ болон Азийн зүрх судасны нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Европ болон Азийн зүрх судасны нарийн мэргэжилтнүүд оролцож 2020 оны ESC Congress 2020 хурлын хүрээнд хэлцэгдсэн голлох судалгааны үр дүн, эмнэлзүйн удирдамжийг Ази-Номхон далайн бүс нутагт хэрхэн хэрэгжүүлж болох талаар зохион байгуулагдах болно. 

Онлайн хэлбэрээр зохион байгуулагдах болсонтой холбогдуулж энэ жилийн хурлыг бүртгэлийн хураамжгүйгээр үнэ төлбөргүй зохион байгуулж буй тул Монголын зүрх судасны мэргэжилтнүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 




0 comments:

Post a Comment

Follow by Email