Thursday, December 24, 2020

Торгоны замын зүрхний хэм судлалын нийгэмлэг "Зүрхний дутагдлын эмчилгээний инноваци" онлайн хурал

Эрхэм хүндэт та бүхнийг Торгоны замын зүрхний хэм судлалын нийгэмлэгээс 2020.12.25-12.26-ны өдрүүдэд зохион байгуулж буй   "Зүрхний дутагдлын эмчилгээний инноваци" онлайн хуралд идэвхтэй оролцохыг урьж  байна. Энэ хуралд ШУГТЭ ЗСТ-ийн их эмч, Хэм судлалын багийн ахлагч Х.Мөнгөн-Өлзий илтгэл тавьж оролцоно. 

Онлайн хурал бүртгэлийн хураамжгүй болох ба Зүрхний дутагдлын үеийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллийг хуваалцах тул та бүхэн идэвхтэй оролцоорой.  Дараах холбоосоор орж урьдчилан  бүртгүүлсний дараа Youtube тусгай холбоосоор нэвтрэх боломжтой.

Энд дарж бүртгүүлнэ үү



Tuesday, December 22, 2020

Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгийн "Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд хүйсийн ялгаа" сэдэвт вебинар сургалт

Нийгэмлэгийн эрхэм гишүүд та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн вебинар сургалт "Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд хүйсийн ялгаа" сэдвийн хүрээнд явагдах ба энэ удаагийн сургалтанд ШУГТЭ-ийн ЗСТ-ийн их эмч Ө.Ганчимэг илтгэл тавьж оролцоно. 
   
Онлайн хурал 2020 оны 12 сарын 23-ны өдөр 12:00-14:30 цагаас болох ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул урьдчилсан бүртгэл хийлгэхгүйгээр шууд оролцох боломжтой.