Tuesday, December 22, 2020

Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгийн "Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд хүйсийн ялгаа" сэдэвт вебинар сургалт

Нийгэмлэгийн эрхэм гишүүд та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн вебинар сургалт "Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд хүйсийн ялгаа" сэдвийн хүрээнд явагдах ба энэ удаагийн сургалтанд ШУГТЭ-ийн ЗСТ-ийн их эмч Ө.Ганчимэг илтгэл тавьж оролцоно. 
   
Онлайн хурал 2020 оны 12 сарын 23-ны өдөр 12:00-14:30 цагаас болох ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул урьдчилсан бүртгэл хийлгэхгүйгээр шууд оролцох боломжтой.



0 comments:

Post a Comment