Tuesday, February 23, 2021

Зүрх судасны өвлийн семинар-2021

    Нийгэмлэгийн эрхэм гишүүд та бүхнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй "Зүрх судасны өвлийн сургалт семинар 2021" өргөнөөр оролцохыг уриалж байна.

Энэ жил "Цар тахлын үеийн зүрх судасны өвчний менежмент " сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр 2 сарын 26-28-ны өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах ба та бүхэн дараах холбоосоор орон урьдчилан бүртгүүлээрэй.

энд дарж бүртгүүлнэ үү

Зүрх судасны өвлийн семинар 2021-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор дамжиж үзээрэй.






Tuesday, February 2, 2021

Ковид-19 цар тахлын үед болон дараа Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх нь

    Олон улсын Зүрх судасны эм судлалын нийгэмлэг(ISCP) болон Ази Номхон далайн зүрхний холбоо (APHN) -оос зохион байгуулж буй "Ковид-19 цар тахлын үед болон дараа Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх" цахим вебинар сургалт 2021 оны 02-р сарын 16-ны (Мягмар) 19 цагаас зохион байгуулагдах гэж байгаа тул нийгэмлэгийн гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Уг цахим сургалтанд Монголын Зүрх Судасны эмч нарийн нийгэмлэгийн тэргүүн Д.Мөнгөнчимэг илтгэл тавьж оролцоно. 


 

Wednesday, January 27, 2021

Хүүхдийн хэм судлалын хамгийн сүүлийн үеийн эмчилгээ

Нийгэмлэгийн эрхэм гишүүд та бүхнийг  Ази-Номхон Далайн орнуудын зүрхний эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулагдаж буй APSC Cloud вебинар сургалт "Хүүхдийн хэм судлалын хамгийн сүүлийн үеийн эмчилгээ" сэдвийн хүрээнд 2021.02.04-ны өдөр 11 цагаас болох тул өргөнөөр оролоцохыг уриалж байна. Уг вебинар нь APSC cloud-аар мөн Ази-Номхон Далайн орнуудын зүрхний эмч нарын нийгэмлэгийн Facebook  хуудас болон Youtube-ээр зэрэг дамжуулах тул та бүхэн идэвхтэй оролцоорой..



Wednesday, January 6, 2021

Ази-Номхон Далайн Орнуудын зүрхний эмч нарын нийгэмлэгийн вебинар сургалт-Зүрхний дутагдлын үед CCM эмчилгээ

Эрхэм хүндэт та бүхнийг Ази-Номхон Далайн орнуудын зүрхний эмч нарын нийгэмлэгээс цувралаар зохион байгуулагдаж буй ээлжит вебинар сургалт 2021.01.07-ны өдөр 18 цагаас болох тул өргөнөөр оролоцохыг уриалж байна. Энэ удаагийн онлайн сургалтаар Cardiac Contractility Modulation (CCM) буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж гэж ямар эмчилгээ болох, хэрхэн ажилладаг болох, уг эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүдэд хүлээж болох үр дүн болон өвчтөнүүдийг хэрхэн сонгох талаар сүүлийн үеийн шинэлэг мэдээллийн талаар хэлэлцэнэ. 

Энд дарж бүртгүүлнэ үү



Follow by Email