Sunday, May 16, 2021

ЕВРОПЫН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН 2021 ОНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ - ESC CONGRESS 2021 - THE DIGITAL EXPERIENCE


    Европын Зүрхний Нийгэмлэгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чуулга уулзалт болох ESC Congress 2021 нь КОВИД-19 цар тахлын улмаас 2 дахь жилдээ онлайн хэлбэрээр байгуулагдах гэж байна. ESC Congress нь зүрх судасны чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том чуулга уулзалт бөгөөд зүрх судасны салбарт гарсан шинэ эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцэх, технологийн дэвшлүүдийг танилцуулах, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцдэг билээ. Түүнчлэн ESC Congress-ийн үеэр Европын Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамжуудыг танилцуулдаг уламжлалтай.

Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд  4 дэх жилдээ ESC конгресс 2021 - Дижитал платформд хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх боломжийг олгож байна. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл болох 75 еврог чөлөөлнө.

ESC CONGRESS 2021 - THE DIGITAL EXPERIENCE 2021 оны 08 сарын 27-аас 08 сарын 30-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд хуралд оролцоход хөнгөлөлт үзүүлэх 25 эмчийг дараах журмын дагуу шалгаруулна. Үүнд: 

  1. Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч гишүүн байх (гишүүний татвараа төлсөн)
  2. Европын Зүрхний Нийгэмлэгийн - Professional member байх (Гишүүнчилэлийн төлбөр 30 евро бөгөөд Энд дарж гишүүнээр элсэнэ үү )
  3. Орчин үеийн багаар ажиллах сэтгэхүйтэй шинийг эрэлхийлэгч, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх,  бусадтайгаа мэдлэг туршлагаа хуваалцах  хүсэл  эрмэлзэлтэй,  хариуцлагатай шилдэг залуу - 40 хүртэлх насны гишүүн
Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс дээрхи шаардлагыг хангаж буй оролцогчид 2021 оны 06 сарын 15-аас өмнө энд дарна уу  формыг бөглөн илгээнэ үү. Шаардлага хангасан оролцогчдыг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж хариуг хүргүүлэх болно.

0 comments:

Post a Comment

Follow by Email