Sunday, July 25, 2021

АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЗҮРХ СУДАСНЫ НИЙГЭМЛЭГИЙН "ХАВХЛАГЫН ЭМГЭГИЙН ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТ-МИТРАЛ ХАВХЛАГА" СЭДЭВТ ВЕБИНАР СУРГАЛТ

    Нийгэмлэгийн эрхэм гишүүд та бүхнийг Ази-Номхон далайн орнуудын зүрх судасны нийгэмлэгээс зохион байгуулж буй онлайн цуврал хурлын дараагийн дугаарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн вебинар сургалт "ХАВХЛАГЫН ЭМГЭГИЙН ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТ-МИТРАЛ ХАВХЛАГА" сэдвийн хүрээнд явагдах ба энэ удаагийн сургалтанд МЗСЭНН-ийн тэргүүн Д.Мөнгөнчимэг илтгэл тавьж оролцоно.

Онлайн хурал 2021 оны 07 сарын 28-ны өдөр 14:00-16:00 цагаас болох ба Ази-Номхон далайн орнуудын зүрхний нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Youtube сувгаар шууд дамжуулах тул та бүхэн идэхвтэй оролцоорой.



Sunday, July 4, 2021

ASIAN PACIFIC SOCIETY OF CARDIOLOGY 2021 CONGRESS

Нийгэмлэгийн эрхэм гишүүдээ

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагчддаг ASIAN PACIFIC SOCIETY OF CARDIOLOGY 2021 CONGRESS 2021 оны 10 сарын 1-ээс 2021 оны 10 сарын 03-нs өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Тус чуулганд Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгээс гаргасан шинэчлэгдсэн мэдээллүүд болон олон олон шинэ сонирхолтой сургалтууд болох тул нийгэмлэгийн гишүүд та бүнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Мөн тус хуралд зүрх судасны чиглэлээр ажиллаж буй судлаач, эмч, эмнэлэгийн мэргэжилтэн та бүхэн өөрийн эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийн хураангуй (абстракт)-г илгээх боломжтой. Илтгэлийн хураангуй хүлээж авах сүүлийн хугацаа 2021 оны 08 сарын 01-нийг хүртэл та бүхэн идэвхтэй оролцоорой.